Цэцээ гүн явган аялал амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 9-р сарын 28, Даваа гариг, 10:17

Урин дулааны улиралтай холбогдуулан МББСБХолбооноос зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Эрүүл агаарт - Эко аялал" уриатай Цэцээ гүний явган аялалыг 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ББСБ-уудынхаа дунд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү явган аялал нь ББСБ-ын салбарын залуучууд эрүүл агаарт бие биетэйгээ танилцангаа хамтдаа хөгжилдөх, уралдаан тэмцээнээр өрсөлдөх, спортлог байх боломжийг бий болгож буйгаараа онцлогтой байлаа.

Аялалаар Холбооны гишүүн ББСБ-уудын ажилтанууд хамрагдаж Богд уулын Ноён оргил ЦЭЦЭЭ ГҮНИЙ оргил дээр тугаа мандуулж, хийморио сэргээн, дурсгалын зураг татууллаа.

 

 

Гишүүний хэсэг