Компанийн засаглалын сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 10-р сарын 06, Мягмар гариг, 02:27

Та бүхнийг компанийн ТУЗ-ийн гишүүн, удирдах ажилтан, эрх бүхий албан тушаалтан, бусад ажилтанд зориулсан Компанийн Засаглалын гэрчилгээ олгох сургалтанд оролцохыг урьж байна.

Хууль ёсыг дээдэлсэн, хариуцлагын ил тод тогтолцоотой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагын зарчмуудыг нэвтрүүлсэн, тогтвортой үйл ажиллагаа бүхий компани нь өнөө үед хөрөнгө оруулалт татах, хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх өндөр чадвартай байдаг ба энэ ч хэрээр гадна, дотны хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг хүлээдэг.

2011 онд шинэчлэгдэн батлагдсан Компанийн тухай хуулийн 75.8 заалтын дагуу компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар Компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлага тавьсан байдаг.

МҮХАҮТанхим нь Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Уг сургалтын хөтөлбөр нь Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдсан.

Үүний хүрээнд ББСБ-уудад зориулан сургалтыг 2015 оны 10 сарын 13-14-ны өдүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сургалтын төлбөр 300,000 төгрөг. Оролцох хүсэлтэй ББСБ-ууд 2015.10.10-ны дотор бүртгүүлнэ үү.

 

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Сургалтын-сэдвүүд-_havsralt.pdf)Сургалтын-сэдвүүд-_havsralt.pdf 205 Kb
 

Гишүүний хэсэг