ББСБ-ын Зээлийн эдийн засагчийн сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 10-р сарын 06, Мягмар гариг, 02:37

ББСБ-Н ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Cургалтын зорилго: Энэхүү хөтөлбөрийн зорилго нь банк бус санхүүгийн байгууллагын зээдийн мэргэжилтнүүдэд олон улсын банкны салбарын тэргүүн туршлагыг Монгол Улсын санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөлтэй уялдуулсан мэдлэг олгох, ЖДҮ-ийн зээл олгоход баримтлах арга, хэрэглүүрүүдийг бодит кейс жишээ дээр тайлбарлан бататгах, ёс зүйн хэм хэмжээг ойлгон таниулахад оршино.

Зорилтот бүлэг: Банк бус санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагчаар 2 хүртлэх жил ажиллаж байгаа мэргэжилтнүүд.

Сургалтын арга хэлбэр: Сургалт илүү ББСБ-ын асуудал дээр суурилсан, зээлийн эдийн засагчдын гаргадаг түгээмэл алдаанаас зайлсхийхэд чиглэсэн кейс сургалт байна.

Сургалтын огноо: 2015 оны 10 сарын 14, 15, 16 /3 өдрийн 5 модуль сургалтын хөтөлбөр/

Сургалтын байр: БСА-ийн сургалтын “В” танхим.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Modules training.pdf)Modules training.pdf 292 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 10-р сарын 06, Мягмар гариг, 02:47
 

Гишүүний хэсэг