Ширээний теннисний 2015 оны аваргууд тодорлоо
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 10-р сарын 13, Мягмар гариг, 11:24

МББСБХолбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилжин явах цомын төлөөх “ШИРЭЭНИЙ ТЕННИС”-ний аварга шалгаруулах тэмцээнийг долоо дах жилдээ 2015 оны 10 сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд холбооны гишүүнчлэлтэй 20 гаруй ББСБ-уудын 40 орчим тамирчид ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй болон холимог хосын төрөлд оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч болон ерөнхий ивээн тэтгэгчээр 2014 оны аварга шилжин явах цомын эзэн Вишнфанд ББСБ ажиллалаа. Нийт тамирчдын ур чадвар, чансаа жилээс жилд сайжирч байгаа төдийгүй, ганцаарчилсан төрлөөс гадна холимог хосын төрлийг шинээр нэмсэн нь энэ жилийн тэмцээний онцлог байлаа.

Эмэгтэй ганцаарчилсан төрлийн 2015 оны аваргаар:

I байр: Даймонд капитал ББСБ-ын Т.Дэлгэрмаа

II байр: Вишнфанд ББСБ-ын С.Агьзул

III байр: Жуниор натур инвестмент ББСБ - Х.Оюунсайхан

Эрэгтэй ганцаарчилсан төрлийн 2015 оны аваргаар:

I байр: Ханбогд капитал ББСБ-ын Н.Энхсайхан

II байр: Жуниор натур инвестмент ББСБ-ын Б.Чинбат

III байр: Танил групп ББСБ-ын Д.Гэрэлчулуун

Багийн нийлбэр дүнгээр Жуниор натур инвестмент ББСБ шалгаран ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН болж, дараа жилийн тэмцээнийг зохион байгуулах нэр хүндтэй эрхийг гардан авлаа.

Энэ жилийн тэмцээнээр Банк бус санхүүгийн салбарт ажиллагсдыг хооронд нь танилцуулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөгжөөнтэй, нөхөрсөг тэмцээний эхлэлийг тавих зорилгоор нийт оролцогч ББСБ-уудын дунд чөлөөт хосын төрлийг шинээр нэмж, амжилттай зохион байгууллаа.

Холимог хосын төрлийн 2015 оны аваргаар:

I байр: Ханбогд капитал ББСБ-ын Н.Энхсайхан болон Вишнфанд ББСБ-ын Х.Баяржаргал нарын хос

II байр: Баруун монгол кредит ББСБ-ын М.Хаш-Эрдэнэ болон Даймонд капитал ББСБ-ын Т.Дэлгэрмаа нарын хос

III байр: Мониполо ББСБ-ын Н.Гантөмөр болон Жуниор натур инвестмент ББСБ-ын Х.Оюунсайхан нарын хос тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэж цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье.

 

Гишүүний хэсэг