ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ТОГЛОЛТЫН ХУВААРЬ ГАРЛАА.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 10-р сарын 15, Пүрэв гариг, 10:18

Волейболын тэмцээн 10 сарын 17-18-ны Бямба, Ням гаригуудад Этүгэн дээд сургуулийн спорт зааланд явагдана. Тэмцээнд Холбооны гишүүн 20 орчим ББСБ-уудын нийт 16 баг /эрэгтэй 8, эмэгтэй 8 багууд/ оролцохоор мэдүүлэгээ ирүүлсэн байна. Тэмцээний шүүгчээр Монголын Волейболын Холбооны шүүгч - Улсын шүүгч нар ажиллана.

Тэмцээнд зооны тоглолтууд эрэгтэй 21 оноогоор, эмэгтэй 15 оноогоор тоглоно. Шигшээ тоглолтууд эрэгтэй, эмэгтэй бүгд 21 оноогоор явагдана. Эрэгтэй 8 баг 2 зонд, эмэгтэй 8 баг нийтдээ 2 зонд хуваагдсан байгаа. Тоглолтын хувиар болон зооны оноолтыг хавсаргалаа.

Тэмцээний тоглолтын хуваариас танилцуулахад эрэгтэйчүүдийн багийн А зооноос өглөө 09.00 цагт эхлэх бөгөөд хамгийн эхний тоглолт Жуниор натур инвестмент ББСБ VS БИД ББСБ, Вишнфанд ББСБ VS Транскапитал ББСБ баг-уудын хооронд явагдана. Тоглолтоос 5 минут хоцорсон тохиолдолд нойллоно, талбай дээр багт 6 хүн тоглох бөгөөд дутуу тохиолдолд нойллоно. Иймд цагаасаа хоцролгүй эхний багууд өглөө 8.30-д ирсэн байх шаардлагатай.

Тэмцээнд ирэхдээ анхаарах зүйлс:

  1. Багийн бүх тамирчдын Нийгмийн даатгалын дэвтэрүүдийг эх хувиар авч ирэх /доод тал нь тухайн ББСБ дээр 3 сар ажилласан байх, хэрэв зөрчилтэй тохиолдолд тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна./
  2. Бүх тамирчид мандаттай байна.
  3. Багийн бүх тамирчид хувцасаар жигдэрсэн байх ба хувцас нь номертой байна. Номер давхцаагүй байна.
  4. Баг тамирчид бүгд байгууллагын барьж жагсах туг болон хөлтэй тугтай ирнэ.
  5. Сайн үйлсийн аянд хандивлах мөнгөтэй ирнэ үү. /доод тал нь нэг хүний 1000 төгрөг/

ЗААЛНЫ ХАЯГ: МУИС-ын 2-р байр, Монгол-Япон төвийн ард 15 давхар шар байр, ЭТҮГЭН ДЭЭД сургуулийн зааланд.

 

Гишүүний хэсэг