Нийт ББСБ-уудаа ‪#‎1000tugtusul‬ challenge-д дуудаж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 10-р сарын 15, Пүрэв гариг, 10:22

25 дугаар суваг телевизээс санаачлан хэрэгжүүлж буй ‪#‎1000tugtusulchallenge‬-д нийт ББСБ-уудаа уриалан дуудаж байна. Монголын ББСБ-уудын Холбооны зүгээс ‪#‎ХөгжилфинансББСБ‬-ын дуудлагаар Түлэнхийн төвд нэн шаардлагатай, манай улсад огт байхгүй арьс хадгалах хөргөгч, цахилгаан дерматоми мэс заслын багажийг авахад зориулагдах #1000tugtusul challenge-д нэгдэх саналтай байна.

Үүгээрээ дамжуулаад хагасайн өдөр болох Волейболын тэмцээний нээлтийн үеэр нийт ББСБ-уудаа уриалж, хандив өргөх хүсэлтэй байгаа тул ББСБ-ууд та бүхэн бидний уриалгыг дэмжиж, хамт олноо уриалан дуудна уу.

Нээлтийн үеэр тэмцээнд хүрэлцэн ирсэн бүх хүн өөрсдийн сэтгэлийн хандив болох мөнгөө хандивын хайрцагт хийхэд л болноо.

 

Гишүүний хэсэг