Волейболын 2015 оны аваргууд тодорлоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 10-р сарын 20, Мягмар гариг, 07:39

МББСБХолбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилжин явах цомын төлөөх “ВОЛЕЙБОЛ”-ын аварга шалгаруулах тэмцээнийг гурав дах жилдээ 2015 оны 10 сарын 17-18-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд холбооны гишүүнчлэлтэй 20 орчим ББСБ-уудын 200 орчим тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч болон ерөнхий ивээн тэтгэгчээр 2014 оны аварга шилжин явах цомын эзэн Жуниор натур ББСБ, шилдэг тамирчдын шагналын ивээн тэтгэгчээр Мониполо ББСБ-ууд тус тус ажиллалаа. Нийт тамирчдын ур чадвар, чансаа жилээс жилд сайжирч байгаа төдийгүй, энэ жилийн хүрээнд захирлуудын тэмцээн, шилдэг хөгжөөн дэмжигч баг, шилдэг тамирчдыг шинээр шалгаруулж эхэлсэн нь энэ жилийн тэмцээний онцлог байлаа.

Эмэгтэй төрлийн 2015 оны аваргаар:

I байр: Жуниор натур инвестмент ББСБ

II байр: Эм даблю кредит ББСБ болон Ти энд финанс ББСБ-ын хамтарсан баг

III байр: Вишнфанд ББСБ

Эрэгтэй төрлийн 2015 оны аваргаар:

I байр: Жуниор натур инвестмент ББСБ

II байр: Мониполо ББСБ

III байр: Транскапитал ББСБ

Багийн нийлбэр дүнгээр Жуниор натур инвестмент ББСБ шалгаран ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН-ээр хоёр дахь жилдээ тодорч, дараа жилийн тэмцээнийг зохион байгуулах нэр хүндтэй эрхийг гардан авлаа.

  • Энэ жилийн тэмцээнээр Банк бус санхүүгийн байгууллагуудын удирдлагуудыг татан оролцуулах, хооронд нь танилцуулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөгжөөнтэй, нөхөрсөг тэмцээний эхлэлийг тавих зорилгоор нийт оролцогч ББСБ-ын удирдлагуудын дунд хөгжөөнт тэмцээний төрлийг шинээр нэмж, амжилттай зохион байгууллаа. Захирлуудын тэмцээний ялагчаар Вишнфанд ББСБ, Очир Ундраа ОМЗ ББСБ-ын удирдлагууд тус тус шалгарлаа.
  • ББСБ-ын Холбооны шилжин явах цомын төлөөх Волейболын тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Жуниор натур ББСБ-ын тамирчин Б.Чинбат, шилдэг эмэгтэй тамирчнаар Жуниор натур ББСБ-ын тамирчин Г.Гандолгор нар тус тус шалгарлаа. Шилдэг тамирчдад өргөмжлөл, дурсгалын зүйлс, 20 фаундын шагналыг Мониполо ББСБ-с ивээн тэтгэн, гардууллаа.
  • Нийт оролцогч ББСБ-уудыг уриалж, тэмцээнд хамт олноороо манлайлан оролцож, үлгэр жишээ хувцаслалт, баг хамт олноороо багуудаа дэмжин оролцсон тул шилдэг хөгжөөн дэмжигч ББСБ-аар Газар капитал партнерс ББСБ шалгарч, 300,000 төгрөгний шагналын эзэн боллоо. Шагналыг Жуниор натур ББСБ-аас ивээн тэтгэж, гардуулан өглөө.
  • Волейболын 2015 оны тэмцээнийг дурсгал болгон хадгалан үлдэх, зорилгоор Жуниор натур ББСБ-аас ивээн тэтгэж нийт оролцогч ББСБ-ууд, баг тамичрдад дурсгалын зураг болон тоглолтын бичлэгийг дурсгалаа.

Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэж цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 10-р сарын 20, Мягмар гариг, 08:05
 

Гишүүний хэсэг