Бичил санхүүгийн төвийн 18 дахь хурал амжилттай боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 11-р сарын 17, Мягмар гариг, 05:08

Бичил санхүүгийн төвийн /MFC/ 18 дахь удаагийн чуулга уулзалт 2015 оны 11 сарын 5-6 ны өдрүүдэд Бүгд найрамдах Чех улсын улсын Прага хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Уг уулзалтанд Монголын ББСБ-уудын Холбооны гишүүн 22 ББСБ-ын төлөөлөл амжилттай оролцоод ирлээ.

Тус хурлаар Бичил санхүүгийн салбарын улс төр, нийгэм эдийн засагт баримтлах шинэ стратегийг тодорхойлох, бичил санхүүгийн байгууллагууд нэгдсэнээр тэдгээрийн үйл ажиллагаа, санхүү, маркетингийн чиглэлд гарч болох давуу болон сул талууд, ногоон хөрөнгө оруулалтыг нэврүүлэх, нийгмийн хариуцлагатай ногоон хөрөнгө оруулагч, бичил санхүүгийн байгууллагуудад олгогдох боломжууд болон технологийн дэвшлийг бичил санхүүгийн салбарт хэрхэн ашиглах зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлгүүд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Чуулга уулзалтын үеэр тавигдсан илтгэл материалтай энд дарж танилцана уу.

 

Гишүүний хэсэг