Шагналын материал хүлээж авч эхэллээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 11-р сарын 20, Баасан гариг, 06:18

МББСБХолбооноос гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн зорилго, зорилтыг олон нийтэд танилцуулах, суртачилах, Холбооны гишүүн шилдэг ББСБ, ажилтныг сонгон шалгаруулж, Холбооны болон бусад байгууллага, төрийн шагналд тодорхойлох, шагнаж урамшуулдаг уламжлалтай билээ. Энэ хүрээнд жил бүр Банк бус санхүүгийн салбарын оны шилдэг 4 байгууллага, шилдэг 11 ажилтаныг тодруулан, өргөмжилдөг билээ.

Иймд 2015 оны шилдэг ББСБ, шилдэг ажилтануудыг шалгалуулах зорилгоор нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэлснийг үүгээр мэдэгдэж байна. Та бүхэн холбогдох журмын дагуу шагналын материалаа 2015.12.10-ны дотор Холбоонд ирүүлнэ үү.

Санхүүгийн салбарын байгууллага, ажилтны эрхэлсэн ажлын ололт амжилт, үр бүтээлийг гол шалгуур үзүүлэлт болгохын зэрэгцээ тухайн салбарт оруулсан бодит хувь нэмэр, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан байдал, ач холбогдол бүхий үүрэг биелүүлсэн зэргийг харгалзан үзэх зарчмыг баримтална. Холбооны гишүүн байгууллага, түүний ажилтан, албан хаагчийг шагналд тодорхойлох, сонгон шалгаруулах, шагнаж урамшуулах ажиллагааг Холбооны Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Жич: Тухайн шагналд тодорхойлолт ирүүлж буй байгууллага, ажилтны  эрхэлсэн ажлын ололт амжилт гаргасан, олон нийтийн ажилд идэвхитэй оролцсон байдал (холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байдал), тухайн байгууллагын нийгмийн хариуцлага зэрэг, үр бүтээлийг гол шалгуур үзүүлэлт болгохын зэрэгцээ тухайн салбарт оруулсан бодит хувь нэмэр, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан байдал, ач холбогдол бүхий үүрэг биелүүлсэн зэргийг харгалзан үзэх зарчмыг баримтална.

Хаяг: Материалыг Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Сөүлийн гудамж, Модун цамхаг байрны 6 давхарт БИД ББСБ-ын байранд 2015.12.10-ны дотор хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9999-8770 утсаар лавлана уу. Шагналын журмыг хавсралт файлаар хүргүүллээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 11-р сарын 20, Баасан гариг, 06:36
 

Гишүүний хэсэг