Эрсдэлийн удирдлагын сургалт амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 12-р сарын 15, Мягмар гариг, 02:32

Холбооноос гишүүн ББСБ-ууддаа зориулан тогтмол, хэрэгцээт сургалтын модулиудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулж, тогтмол зохион байгуулж ирсэн билээ. Ийнхүү 2015 оны сүүлийн сургалт болох “MANAGING OF STRESSED ASSET” сэдэвт 1 өдрийн сургалтыг 2015.12.10-ны өдөр ББСБ-ын зээлийн эдийн засагч, эрсдэлийн менежер, хуульч нарт зориулан амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Банк санхүүгийн академитай хамтран зохион байгуулсан ба сургалтанд Холбооны гишүүн 20 орчим ББСБ-уудын зээлийн эдийн засагч, эрсдэлийн менежер, удирдлагууд хамрагдлаа.

Эдийн засгийн онцгой нөхцөл байдлаас үүдэн, зээлийн эргэн төлөлтөнд үүсээд байгаа эрсдэлийн асуудлыг эдийн засагч, эрсдэлийн менежерийн түвшинд шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн ажлын туршлага, практик дадлыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан нь цаг үеээ олсон байлаа. Мөн муу зээлээс урьдчилан сэргийлэх болон муу зээл үүссэн нөхцөлд хэрхэн ажиллах, эдийн засгийн нөхцөл байдал зээлдэгчид хэрхэн нөлөөлж байгаа түүнээс хамааран зээлийн харилцаанд үүсэж буй асуудлыг эдийн засагч зээлдэгчийн харилцааны түвшинд хэрхэн шийдвэрлэх, зээлийг ангилал буулгаж тусгай активын газарт шилжүүлэхгүй хэрхэн ажиллах зэрэг асуудлыг бодит жишээ болон кейс дээр үндэслэн туршлага солилцсоноороо онцлог байлаа.

Сургалтанд идэвхитэй хамрагддаг нийт ББСБ-ууддаа талархсанаа илэрхийлье.

Сургалтын зургын ЭНД дарж авна уу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 12-р сарын 15, Мягмар гариг, 02:42
 

Гишүүний хэсэг