ББСБ-уудын нэгдсэн Шинэ жилийн цэнгүүн амжилттай болж өндөрлөлөө
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2015 оны 12-р сарын 28, Даваа гариг, 02:50

Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын /ББСБ/ холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ББСБ-уудын нэгдсэн ОРГИЛ цэнгүүнийг 2015 оны 12 сарын 24-ны үдэш СӨҮЛ ресторанд амжилттай зохион байгууллаа. Тус цэнгүүнд Холбооны гишүүн 40 орчим ББСБ-н төлөөлөгчид, үе үеийн гишүүд, дэмжигчид оролцсон бөгөөд урилгаар СЗХ, МҮХАҮТ, Бичил санхүүгийн хөгжлийн сан зэрэг хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл болон холбооны удирдлагууд оролцож холбооны үйл ажиллагаа, банк бус санхүүгийн салбарынхаа ололт амжилтын талаар тайлагнаж 2015 оны Банк бус санхүүгийн салбарын шилдэг ажилтан, ББСБ зэргийг тодруулан шагналаа.

Цэнгүүний үеэр МУГЖ Т.Ариунаа, Нюанс хамтлаг, Амьд хөгжмийн Fire хамтлаг, Madness хамтлаг, шанз хөгжмийн Бэхи хамтлаг, хөтлөгч, дуучин СТА Наранхүү, улаан сарнай хамтлаг, хийлийн дөрвөл, өвлийн өвгөн цасан охид зэрэг олон уран бүтээлчид хүрэлцэн ирж мэндчилээ дэвшүүллээ.

 

 

Гишүүний хэсэг