2015 оны ТОР ББСБ
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 1-р сарын 04, Даваа гариг, 03:31

I. Монголын ББСБ-уудын холбооноос шалгаруулдаг ШИЛДЭГ ББСБ-уудад дараах ББСБ-ууд шалгарлаа.

МББСБХолбоо нь гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн зорилго, зорилтыг олон нийтэд танилцуулах, суртачилах зорилгоор жил бүр Шилдэг ББСБ-г шалгаруулдаг билээ. 2015 оны хувьд шилдэг ББСБ-уудыг шалгаруулахдаа Банк бус санхүүгийн салбарын нийгэм, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, тухайн салбарыг хөгжүүлэхэд идэвхи санаачлага гарган, онцгой хувь нэмэр оруулсан зэрэг болон тухайн ББСБ-уудын нийгмийн хариуцлага, активын өсөлт, зээлийн багцын чанар, харилцагчийн тооны өсөлт, ажлын байрны нэмэгдүүлэлт, салбар нэгжийн өсөлт, татвар нийгмийн даатгалын төлөлт, СЗХ-ны зохистой харьцааны шалгуурыг хангаж ажилласан байдал, шинэ үйлчилгээ, техник технологийн дэвшил нэвтрүүлэлт зэргийг түлхүү авч үзсэн нь онцлог юм.

МББСБХолбооны 2015 оны шилдгээр дараах ББСБ-ууд шалгарлаа.

  1. Оны шилдэг байгууллагаар Транскапитал ББСБ
  2. Оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар Ард кредит ББСБ
  3. Оны шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллагаар Ричфинанс ББСБ
  4. Оны шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар Очир Ундраа ОМЗ ББСБ тус тус шалгарлаа.
Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 1-р сарын 04, Даваа гариг, 03:40
 

Гишүүний хэсэг