СОНГУУЛЬ
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 03:20

ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ & ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛД НЭР ДЭВШИГЧ ББСБ-УУДЫН АНХААРАЛД:

МББСБХолбооны бүх гишүүдийн хурал 2016 оны 3 сарын 3-ны Пүрэв гаригт 14.00-18.00 цагийн хооронд зохион байгуулагдахаар товлогдсон билээ.

2016 онд Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Удирдах зөвлөл & Хяналтын зөвлөлийн гишүүдийн сонгууль явагдах тул нэр дэвших сонирхолтой ББСБ-ууд 2016.03.01-ны дотор албан хүсэлт болон анкетаа бөглөж Холбоонд ирүүлнэ үү. /анкетийг хавсаргалаа/

Холбооны дүрмэнд заасны дагуу Удирдах зөвлөлийн 9 гишүүн, Хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэй байдаг бөгөөд дараах шаардлагыг хангасан ББСБ-ууд нэр дэвших эрхтэйг уламжилж байна.

Удирдах зөвлөлийн гишүүнд:

  • Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 2-оос доошгүй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан ББСБ нь МББСБХ-ны Удирдах зөвлөлд  сонгогдох эрхтэй.
  • Удирдах Зөвлөлийн гишүүн нь Холбооны гишүүн ББСБ-г төлөөлөх бүрэн эрх бүхий удирдах албан тушаалтан байх бөгөөд уг албан тушаалтан нь банк, санхүүгийн салбарт 2-с доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай, ямар нэгэн ял шийтгэл хүлээж байгаагүй, хугацаа хэтэрсэн өр зээлгүй байна.

Жич: Нэр дэвшиж буй ББСБ-ууд 2016.03.01-ны дотор албан хүсэлт болон холбогдох анкетийг бөглөн ирүүлэхийг анхаарна уу.

Холбооны дүрэм болон анкетийг хавсаргалаа.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Holboonii DUREM.pdf)Holboonii DUREM.pdf 170 Kb
Download this file (HZ_anket.pdf)HZ_anket.pdf 141 Kb
Download this file (UZ_anket.pdf)UZ_anket.pdf 140 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 2-р сарын 29, Даваа гариг, 08:00
 

Гишүүний хэсэг