БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 3-р сарын 04, Баасан гариг, 10:58

МББСБХолбооны бүх гишүүдийн хурал өчигдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанд 120 гишүүнээс 84 (70%) нь хүрэлцэн ирж, Холбооны 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, Хяналтын зөвлөлийн тайлантай танилцан 2015 онд бүрэн хангалттай ажилласан гэж дүгнэлээ. Мөн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн баталж, гишүүдийн зүгээс ирэх оны ажлын төлөвлөгөө болон дунд хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар саналаа өгч, ажил хэрэгчээр идэвхитэй оролцсонд талархалаа илэрхийлье.

Хуралдааны хоёрдугаар хэсэгт “Холбооны дүрэм”-ийн 3.3.3 болон 3.3.4 хэсэгт нэмэлт санал оруулж, бүх гишүүдээр хэлэлцэн баталлаа. Мөн Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн сонгууль явагдаж гишүүдийн хаалттай санал хураалтаар хамгийн өндөр санал авч дараах гишүүд сонгогдсоныг уламжлье.

Удирдах зөвлөлийн гишүүнд: Хүсэлт гаргасан 15 ББСБ өрсөлдөж, үүнээс хамгийн өндөр санал авсан дараах 9 ББСБ-ууд Холбооны дүрмийн дагуу 2 жилийн хугацаатайгаар УЗ-ын гишүүнээр томилогдлоо.

  1. БИД ББСБ-ын ТУЗ-ын дарга А.Алтансүх
  2. АБТС ББСБ-ын ТУЗ-ын дарга Л.Чимгээ
  3. Транскапитал ББСБ-ын Гүйцэтгэх захирал З.Алтанзул
  4. Нэткапитал ББСБ-ын ТУЗ-ын дарга Д.Сүндий
  5. Төв хөгжил ББСБ-ын Гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа
  6. Ард кредит ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг
  7. Вишнфанд ББСБ-ын Ү/А-ны захирал Э.Уянга
  8. Газаркапитал партнерс ББСБ-ын Гүйцэтгэх захирал С.Мөнхгэрэл
  9. Үлэмж мэлмий ББСБ-ын Гүйцэтгэх захирал С.Отгонбат нар тус тус сонгогдлоо.

Хяналтын зөвлөлийн гишүүнд: Заалнаас 6 ББСБ өрсөлдөж, үүнээс хамгийн өндөр санал авсан дараах 3 ББСБ-ууд Холбооны дүрмийн дагуу 3 жилийн хугацаатайгаар ХЗ-ын гишүүнээр томилогдлоо.

  1. Баруун монгол кредит ББСБ-ын Гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ
  2. Эм Эс Эм Эс ББСБ-ын Гүйцэтгэх захирал Г.Сансар
  3. Түмэн менежмент ББСБ-ын Гүйцэтгэх захирал Г.Баянтуяа нар тус тус сонгогдлоо.

2015 оны ажлын тайлан болон 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг сайтанд байршуулсан тул та бүхэн www.bbsb.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл татаж авна уу.

 

 

Гишүүний хэсэг