Удирдах зөвлөлийн хурал амжилттай боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 3-р сарын 14, Даваа гариг, 09:44

Монголын ББСБ-уудын Холбооны Удирдах зөвлөлийн хурал амжилттай болж өндөрлөлөө. Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2016 оны 3 сарын 9-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хурлаар 2016 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын төсөлд саналаа боловсруулан хүргүүллээ.

Хурлын хоёрдугаар хэсэгт Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Холбооны ерөнхийлөгчөөр БИД ББСБ-н ТУЗ-ийн дарга А.Алтансүхийг 3 жилийн хугацаатайгаар улиралуулан томиллоо.


Мөн хороодын дарга нарыг дараах байдлаар томилсныг дуулгахад таатай байна.

1. Стратеги бодлого хариуцсан хороон даргаар Транскапитал ББСБ-ын Гүйцэтгэх захирал З.Алтанзул

2. Сургалт хариуцсан хороон даргаар Газаркапитал партнерс ББСБ-ын Гүйцэтгэх захирал С.Мөнхгэрэл

3. Гишүүнчлэл хариуцсан хороон даргаар Үлэмж мэлмий ББСБ-ын Гүйцэтгэх захирал С.Отгонбат

4. Маркетинг хариуцсан хороон даргаар Ард кредит ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг

5. Гадаад харилцаа хариуцсан хороон даргаар Вишнфанд ББСБ-ын Үйл ажиллагааны захирал Э.Уянга

 

Гишүүний хэсэг