ББСҮА-ны зохицуулалтын журманд саналаа хүргүүллээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 3-р сарын 14, Даваа гариг, 09:48

Санхүүгийн зохицуулах хороотой уулзалт зохион байгуулж, "Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам"-ын шинэчилсэн төсөлд саналаа хүргүүллээ. 2016 оны 3 сарын 9-ны өдөр Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Холбооны 2016 оны ажлын төлөвлөгөө болон салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн хамтран шийдвэрлэх талаар болон гол хийх ажлуудын талаар харилцан санал солилцож, “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын шинэчилсэн төслийн талаар санал солилцож, зөвлөлдлөө.

Холбооноос “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын төсөлд ББСБ-ууд итгэлцэлийн үйлчилгээг үргэлжлүүлэн эрхлэх, итгэлцлийн доод хугацааг 6 сар болгох, журмын төслийг боловсронгуй болгох талаар саналаа хүргүүллээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 3-р сарын 14, Даваа гариг, 09:51
 

Гишүүний хэсэг