Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдээ хүлээж авлаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 3-р сарын 14, Даваа гариг, 09:51

2016 оны 3 сарын 3-ны Бүх гишүүдийн хурлаар Холбооны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн шинээр томилогдсонтой холбогдуулан шинэ болон хуучин гишүүдээ хүлээн авч, талархал дэвшүүлэн, цаашид Холбоо болон банк бус санхүүгийн салбарын хөгжил дэвшлийн төлөө хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн зарим гишүүдийг “Банк бус санхүүгийн тэргүүний ажилтан тэмдэг”-ээр шагнасан бөгөөд үүрэгт ажлаа өгч буй гишүүддээ 2014-2016 онд Монголын ББСБ-уудын Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүнээр идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэйгээр ажиллаж, Монголын банк бус санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархан бүх гишүүдийн өмнөөс Талархал гардуулан өглөө.

Ажлаа хүлээлгэн өгч буй Удирдах зөвлөлийн гишүүн Хөгжил финанс ББСБ, Летфорекс ББСБ, Монголын санхүүгийн групп ББСБ, Очир ундраа ОМЗ ББСБ, Жуниор натур инвестмент ББСБ болон Хяналтын зөвлөлийн Чингис хаан холдинг ББСБ, Экокапитал ББСБ, Түмэн эрхэс ББСБ-уудынхаа удирдлагууд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 3-р сарын 14, Даваа гариг, 09:55
 

Гишүүний хэсэг