Зохицуулалтын журам батлагдлаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 3-р сарын 17, Пүрэв гариг, 08:19

СЗХ-ны 409 дүгээр тогтоолоор “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам” шинэчлэн баталсантай холбогдуулан МББСБХолбооноос энэхүү журам нь хуулиас давсан зохицуулалттай, ББСБ-уудын үйл ажиллагаанд хязгаарлалт хийсэн тул хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн Холбооны гишүүн ББСБ-уудын хүсэлтийг үндэслэн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу хуулийн фирмтэй хамтран ажиллаж, СЗХ-ны Хяналтын зөвлөлд гомдол, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны үр дүнд дээрхи 409-р тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон билээ.

Үүнтэй холбогдуулан журмын төслийг СЗХ, Холбооноос харилцан санал солилцож, хамтран боловсруулсан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн СЗХ-ны 71 тоот тогтоолоор “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэхүү шинээр батлагдсан журмаар ББСБ-ууд хуулийн хүрээнд эрхлэх боломжтой 11 төрлийн үйл ажиллагааг /итгэлцэл гэх мэт/ эрхлэх эрхтэй болсон төдийгүй, итгэцлийн хугацааг 6 сар хэвээр үлдсэн ба шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-уудад зээлийн мэдээллийн санд заавал холбогдох, Холбооноос зохион байгуулж буй сертификатжуулах сургалтанд хамрагдсан байх зэрэг шаардлагууд нэмэгдэж орсныг дуулгахад таатай байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 3-р сарын 17, Пүрэв гариг, 08:48
 

Гишүүний хэсэг