Бичил санхүүгийн төвийн 19 дэх удаагийн уулзалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 4-р сарын 07, Пүрэв гариг, 09:02

Microfinance center буюу Бичил санхүүгийн төвийн /MFC/ 19 дахь уулзалт 2016 оны 06 сарын 22-24 ны өдрүүдэд Албани, Тирана хотноо зохион байгуулагдахаар болжээ.

МББСБХолбоо нь Бичил санхүүгийн төвийн албан ёсны гишүүн бөгөөд уг гишүүнчлэлийнхээ дагуу гишүүн ББСБ-уудаа олон улсын чуулга уулзалт, сургалт, семинарт хөнгөлөлттэй үнээр хамруулах, техникийн болон санхүүгийн дэмжлэг, мэдээлэл, арга зүйн туслалцаа авах, хөрөнгө оруулагч байгууллагуудтай холбоо, харилцаа тогтоох улмаар санхүүжилт босгох боломжуудыг эрэлхийлэн ажилладаг.

Уулзалтанд оролцох хүсэлтэй ББСБ-ууд Холбоогоор дамжуулан групп үүсгэж бүртгүүлсэн тохиолдолд хамгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр бүртгүүлэх боломжтой. Урьдчилан тооцоолсноор онгоцны нислэгийн хувиараас шалгаалан 2016.06.21-27-ны хооронд Албанид байхаар төлөвлөж байна.

Нэг оролцогчийн зардал: 1 оролцогчийн зардал ирж очих онгоцны тийз, 6 хоногийн зочид буудлын төлбөр, семинарын бүртгэлийн хураамж, визний хураамж, даатгал зэргийг оролцуулаад 3.9-4.0 сая төгрөг болохоор байна.

Иймд оролцох хүсэлтэй ББСБ-ууд 2016.04.20-ны дотор бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mfc2016.org/ хаягаар орж авна уу. Дэлгэрэнгүй хөтөлбөрийг хавсаргалаа.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Conference Agenda.pdf)Conference Agenda.pdf 278 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 4-р сарын 07, Пүрэв гариг, 10:44
 

Гишүүний хэсэг