Компанийн засаглалын сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 4-р сарын 07, Пүрэв гариг, 10:40

Компанийн тухай хуулийн 75.8 болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журмын 2.14-д заасны дагуу ББСБ-ын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар Компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлагатай байдаг.

МББСБХолбооноос Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран ББСБ-уудын ТУЗ-ийн гишүүдэд зориулсан 1.5 өдрийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан 2016 оны 04 сарын 15-16 ны өдрүүдэд Удирдлагын академи дээр зохион байгуулахаар боллоо.

ОНЦЛОГ: Сургалтанд зөвхөн ББСБ-уудын удирдлагууд оролцох тул ББСБ-ын засаглал, тулгамдаж буй асуудал талдаа чиглэн явагдана. Хөнгөлттэй сургалтын төлбөр болох 200,000₮ -т кофе брэйк болон 1 өдрийн хоол, сургалтын материал, гарын авлага багтсан. Сургалтын хөтөлбөрийг хавсаргалаа.

БҮРТГЭЛ: Сургалтанд оролцох хүсэлтэй ББСБ-ууд 2016.06.12-ны дотор Холбооны 9999-8770 утсаар бүртгүүлнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 4-р сарын 07, Пүрэв гариг, 10:46
 

Гишүүний хэсэг