Удирдах зөвлөлийн хурал боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 4-р сарын 08, Баасан гариг, 09:59

Монголын ББСБ-уудын Холбооны удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн ээлжит хурал (2016/004) өнөөдөр буюу 2016 оны 04 сарын 08-ны өдөр БИД ББСБ-ын байранд амжилттай болж өндөрлөлөө.

Тус хурлаар удирдах зөвлөлийн хурал 89%-ын ирцтэйгээр хуралдаж Холбооны 2016 оны 3-р сард хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцсан бөгөөд 2-р улиралд хийгдэх ажлын төлөвлөгөөг хороон дарга нар танилцуулж, санал бодлоо солилцлоо.

Холбооны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүд Холбооны “Удирдах зөвлөлийн гишүүний ёс зүйн дүрэм” болон “Удирдах зөвлөлийн хурлын дэг” зэргийг мөрдлөг болгон ажилладаг бөгөөд ээлжит хурлыг сар бүрийн эхний долоо хоногт тогтмол зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (2016 оны 3 сарын ажлын тайлан.pdf)2016 оны 3 сарын ажлын тайлан.pdf 235 Kb
 

Гишүүний хэсэг