Монгол улс Ядуурлаас гарах өөрчлөлтийн индексийн аргачлалыг нэвтрүүллээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 4-р сарын 08, Баасан гариг, 10:03

МОНГОЛ УЛС PROGRESS OUT OF POVERTY INDEX TOOL (PPI) БУЮУ ЯДУУРЛААС ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ИНДЕКСИЙН АРГАЧЛАЛЫГ НЭВТРҮҮЛЖ БУЙ 61 ДАХЬ УЛС БОЛЛОО.

Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан нь Дэлхийн Зөн Монгол ОУБ, ВишнФанд ББСБ болон ХасБанкны дэмжлэгтэйгээр ОУ-ын Грамин Фоундэйшн төрийн бус байгууллагатай хамтран Олон улсын стандартын дагуу батлагдсан Progress out of Poverty Index tool (PPI) буюу Ядуурлаас Гарах Өөрчлөлтийн Индексийн Аргачлалыг Монгол улсад нэвтрүүллээ.

Энэхүү Ядуурлаас Гарах Өөрчлөлтийн Индексийн Аргачлалыг ОУ-ын Грамин Фоундэйшн ТББ-ын санаачилга дэмжлэгтэйгээр уг PPI аргачлалыг хөгжүүлэгч, зөвлөх Марк Шрэйнер нийт дэлхийн 60 гаруй оронд зориулан бүтээсэн ба үүнийг Монгол улсад нэвтрүүлснээр айл өрх, гэр бүлүүдийн амьжиргаа, эдийн засгийн байдал аль түвшинд хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмжиж хянах боломжтой болох юм. PPI Ядуурлаас Гарах Өөрчлөлтийн Индексийн Аргачлал  нь Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газрын 2014 оны Өрхийн Нийгэм, Эдийн Засгийн Судалгааны (ӨНЭЗС) дата мэдээлэл дээр суурилсан бөгөөд ашиглахад энгийн, статистикийн тоо баримтан дээр үндэслэсэн, аль нэг байгууллагын харилцагчдынхаа Ядуурлаас гарах өөрчлөлтийг хэмжих аргачлал юм. Ерөнхийдөө ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй айл өрхөөс судалгаа авч эхлэх үеийн байдал болон тодорхой хугацааны дараах үеийн өөрчлөлтийг үнэлж тооцоолох боломжтой 12 асуултаас бүрдсэн судалгаагаар хийгдэнэ.

Монгол улсад зориулан гаргах PPI Ядуурлаас Гарах Өөрчлөлтийн Индексийн Аргачлалыг ядуурлын эсрэг болон хөгжлийн салбарт ажилладаг бүхий л байгууллагууд, ТББ-ууд, ашгийн бус байгууллагууд, банк болон ББСБ-ууд, Засгийн Газрын нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор татаж авахад нээлттэйгээр, үнэ төлбөргүй бүх нийтийн өмч болгон интернет вебсайтанд байршуулах юм.

PPI Ядуурлаас Гарах Өөрчлөлтийн Индексийн Аргачлалыг танилцуулах хуралд Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газар, Санхүүгийн Зохицуулах Хороо, МҮХАҮТ, ББСБХолбоо, Дэлхийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн Банк, UNDP, USAID, UNICEF, ADRA, Хүүхдийг Ивээх Сан, Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжлийн Газар болон Норвегийн Тусламжийн Байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцон энэхүү аргачлалыг хэрхэн үр дүнтэй ашиглах, улмаар ядуурлын түвшний зорилтот бүлэгт хүрч үйлчлэх боломжуудыг судлах, бүтээгдэхүүн/ үйлчилгээнд хэрхэн өөрчлөлт оруулах талаар туршлага хуваалцах болон нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцлээ.

 

Гишүүний хэсэг