Зээлийн эдийн засагчийн сургалт амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 5-р сарын 02, Даваа гариг, 01:46

Монголын ББСБ-уудын Холбооноос ББСБ-н зээлийн эдийн засагчийг мэргэшүүлэх зорилгоор 5 модуль, 3 өдрийн цогц сургалтыг Банк санхүүгийн академитай хамтран 2016 оны 4 сарын 25-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалт зээлийн үйл ажиллагааны ёс зүй, зээл олголтын 5С зарчим, санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд ба мөнгөн урсгалын шинжилгээ, зээлийн эрсдэлийн удирдлага ба эрсдэлтэй зээлтэй ажиллах чанаргүй зээл ба ШШГ-ын үйл ажиллагааны талаар бодит практикт суурилсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 23 ББСБ-ын зээлийн эдийн засагч, удирдлагууд хамрагдлаа.

Уг сургалтанд ажилтануудаа идэвхитэй хамруулсан та бүхэнд талархалаа.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

 

Гишүүний хэсэг