САГСНЫ ТЭМЦЭЭН БОЛОХОД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 5-р сарын 05, Пүрэв гариг, 07:21

ББСБ-уудын 2016 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ тэмцээнд Холбооны гишүүн ББСБ-ууд та бүхнийг урьж байна. Энэ жилийн тэмцээнийг өмнөх жилийн цомын эзэн Нэткапитал санхүүгийн корпораци ББСБ-тай хамтран өргөн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Тэмцээн 2016 оны 5 сарын 14-15 ны Бямба, Ням гаригуудад Онцгой байдлын ерөнхий газрын Аврагч спорт хорооны зааланд болно. Тэмцээний тоглолтын товч журмыг хавсралтаас харна уу.

Тэмцээнд оролцохоор 14 ЭРЭГТЭЙ БАГ, 12 ЭМЭГТЭЙ БАГ мэдүүлэгээ ирүүлсэн байна. Тэмцээний үеэр ББСБ-уудын захирлуудын дунд бооцоот тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул тэмцээнд баг бүрдэж ороогүй ч гэсэн захирлуудын тэмцээнд оролцох боломжтойг дуулгая. Мөн мэдүүлэгээс хоцорсон ББСБ-ууд өнөөдрийн дотор 9999-8770 утсаар холбогдогдож болно шүү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 5-р сарын 11, Лхагва гариг, 04:00
 

Гишүүний хэсэг