Зээлийн мэдээллийн сантай уулзалт зохион байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 5-р сарын 05, Пүрэв гариг, 07:36

МББСБХолбооноос ББСБ-уудынхаа зээлийн эрсдэлийг бууруулах, цаашдын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилгоор 2016 оны 5 сарын 04-ны өдөр Монголбанкны Зээлийн мэдээллийн сан болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтаар ББСБ-уудын зээлийн мэдээллийн сантай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, бүхий л ББСБ-уудаа идэвхитэй хамруулах асуудлаас гадна зээлийн мэдээллийн сангийн программ хангамжийн шинэчлэлт, хөгжүүлэлтийн талаар ярилцлаа.

Өнөөдрийн байдлаар Монголбанкны зээлийн мэдээллийн санд 520 гаруй байгууллага /банк, даатгал, ББСБ, ХЗХ, мобиком, юнител зэрэг/ хамтран ажиллаж байгаагаас 287 ББСБ, 80 ХЗХ гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна. Программ хангамжийн хувьд Монголбанкнаас тусгайлчлан программын шинэчлэлт хийгдэж байгаа тул 6 сараас гайгүй болох юм байна.

Цаашид Санхүүгийн зохицуулах хороо, Зээлийн мэдээллийн сантай хамтран ББСБ-ууддаа зориулсан сургалт зохион байгуулах, хамтын ажиллагааны гэрээг нэгдсэн байдлаар зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар боллоо.

 

Гишүүний хэсэг