MIX Market гэж юу вэ?
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 5-р сарын 06, Баасан гариг, 09:00

Microfinance Information Exchange буюу MIX Market гэж юу вэ?

MIX Market (www.mixmarket.org) вебсайт нь дата мэдээллийн төв бөгөөд бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, ББСБ-ууд болон бусад дэмжигч байгууллагуудад өөрсдийн дата мэдээллийг байршуулах, тэгснээр ил тод байдлыг дэлгэрүүлэх, зах зээлийн талаарх хамгийн сүүлийн үеийн бодит мэдээллийг авах боломжийг олгох зорилгоор байгуулагдсан юм. Энэхүү солилцоо нь хэрэглэгчдийн нэгдсэн тайлагнах стандартыг тогтоох, хэрэгцээгүй тайлангийн ачааллыг хөнгөвчлөх болон хариуцлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг өндөр ач холбогдолтой юм. Ийнхүү нийгмийн болон санхүүгийн үзүүллэлтийн дата мэдээллийг үнэлснээр, MIX Market нь үйл ажиллагаа явуулж буй бичил санхүүгийн байгууллагуудын зах зээлийн эрсдэл болон боломжуудын талаар анализ дүн шинжилгээг нээлттэйгээр мэдэх боломжийг олгож байгаа юм.

2002 оны 6-р сард байгуулагдсан MIX Market нь АНУ-ын нийслэл Вашингтон хотноо ашгийн бус байгууллага (АББ) статустай байгуулагдсан бөгөөд Азербайжан, Энэтхэг, Марокко болон Перу улсад үйл ажиллагаа явуулдаг салбаруудтай. Одоогийн байдлаар дэлхий даяар 94,000,000 зээлдэгчидэд хүрч үйлчилж буй 2,100 орчим бичил санхүүгийн байгууллагууд MIX Market дээр санхүүгийн болон нийгмийн гүйцэтгэлийн дата мэдээллийг тогтмол тайлагнадаг ба Билл & Мелинда Гэйтс Сан, CGAP, MasterCard Сан, IFAD, Майкл & Сюзан Делл Сан, DFID болон Сити Сан зэрэг дэлхийн хэмжээний томоохон түншүүдтэй хамтран ажиллаж байна. MIX Market нь тогттортой байдлыг бэхжүүлж, нийтийн өмчийг бүрдүүлэх төгс шийдэлд хүрсэн юм.

Монгол улсын хувьд БИД, Кредит Монгол, Хөгжил Бадрах, Ландорф Финанс, MFDC, Нэткапитал, Номин Юнион, Очир Ундраа ОМЗ, Рийч Финанс, Траскапитал, ВишнФанд зэрэг ББСБ-ууд, мөн Ариг (хуучнаар Эрэл), Хаан, Хас банкууд зэрэг нийт 14 байгууллага одоогийн байдлаар MIX Market-д жилийн эцсийн байдлаар дата мэдээллээ тайлагнаж байна. Үүнээс 5 орчим нь сүүлийн байдлаар буюу 2015 оны жилийн эцсээр тайлагнаад байгаа ба эдгээрээс 5 одтой 2 ББСБ, 4 одтой 2 ББСБ ба 2 банк байна. Дээрх байгууллагуудын дэлгэрэнгүй тайланг эндээс үзэх боломжтой.

MIX Market дээр ямар төрлийн дата мэдээллийг харах боломжтой вэ?

- Байгууллагын голлох үзүүлэлтүүд: MIX Market нь байгууллагаас хүлээн авсан анхдагч дата мэдээлэл дээр үндэслэн автомат тооцооллоор хэд хэдэн голлох индикатор үзүүлэлтүүдийг гаргадаг ба эдгээр үзүүлэлтүүд нь тухайн байгууллагын өөрийн мэдээллэсэн дата бус байна. Жишээ нь: байгууллагууд нийт активийн өгөөжийг мэдээллэдэггүй учир мэдэх боломжгүй байдаг.

- Санхүүгийн болон үйл ажиллагааны цогц дата: MIX Market нь бичил санхүүгийн байгууллагуудаас аудитлагдсан санхүүгийн тайлан зэрэг албан ёсны бичиг баримтын анхдагч эх сурвалжийг цуглуудаг ба шаардлагатай бол нэмэлт асуулга бөглүүлдэг. Мөн дата мэдээлэл цуглуулах форм нь “International Financial Reporting Standards (IFRS)” буюу Санхүүгийн тайлагналын ОУ-ын стандарт дээр суурилсан байна.

- Нийгмийн үзүүлэлтийн цогц дата: MIX Market нь Social Performance Task Force (SPTF) байгууллагатай хамтран бичил санхүүгийн нийгмийн хариуцлага, үзүүлэлтийг мэдээллэх индикаторуудыг гаргаж ирсэн ба эдгээр үзүүлэлтүүдийг эндээс харах боломжтой.

- Санхүүжилтийн эх үүсвэрийн бүтцийн цогц дата: Энэ нь зээлдэгч байгууллагын талаарх мэдээлэл, олгосон зээлийн төрөл, хүү, хугацаа болон валют талаар мэдээллэдэг. Үүнд дотоодын болон гадны улсын зээлдэгчийн мэдээлэл аль аль нь орно.

- Бүтээгдэхүүний цогц дата: MIX Market нь бичил санхүүгийн байгууллагуудын зээлийн болон хадгаламжийн бүтээгдэхүүнийг оруулан мэдээллэдэг. Бүтээгдэхүүний мэдээлэл нь бүтээгдэхүүн бүрээр задалж дэлгэрэнгүй харуулсан байх ба хэрэглэгчдэд нээлттэйгээр байршина.

MIX Market дээрх дата мэдээллийн найдвартай байдлыг хэрхэн мэдэх вэ?

Байгууллагууд MIX Market вебсайт руу өөрсдөө дата мэдээллээ оруулах ба мэдээллийг хоёр замаар баталгаажуулна. Нэгдүгээрт, ихэнх байгууллагуудыг мэдээллэж буй дата тайлан нь Аудитлагдсан санхүүгийн тайлан эсвэл гурав дагч талаас гаргасан үнэлгээний тайлан дээр үндэслэж гаргана. Хоёрдугаарт, вебсайт дээр нийтлэхийн өмнө MIX Market –ийн шинжээчид санхүүгийн дата мэдээллийг олон улсын стандарт жишиг, харьцуулалтын дагуу хянаж шалгасны үндсэн дээр байршуулдаг байна.
MIX Market дээр дата мэдээллээ байршуулснаар ямар давуу талтай вэ?

- Байгууллагуудыг өөрсдийн санхүүгийн үзүүлэлтийг салбарын бусад байгууллагуудтай харьцуулж харах боломжтой

- Санхүүгийн ил тод байдал, хариуцлага, нээлттэй байх стандартыг дэмжсэнээр бичил санхүүгийн салбарт хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдийг татах

- Ил тод, хариуцлагатай байдлаа үнэлүүлэх боломжтой. MixMarket нь дата мэдээллээ оруулж буй байгууллагуудыг “Dimond rating” буюу Одон үнэлгээгээр үнэлдэг. Олон од авах тусам илүү ил тод, найдвартай мэдээллэгч болохыг илэрхийлнэ.

MIX Market-тай хэрхэн холбогдох вэ? Дэлгэрэнгүй мэдээллийг MixMarket-ийн вебсайтны холбоо барих хэсгээс авах эсвэл Ази бүсийг хариуцсан шинжээчтэй шууд холбоо барих боломжтой. Rovshan Rahimov, Analyst, Eastern Europe and Central Asia, MixMarket Email: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Tel: +994 50 644 07 85

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 5-р сарын 06, Баасан гариг, 09:05
 

Гишүүний хэсэг