Тэмцээний тоглолтын хувиар
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 5-р сарын 13, Баасан гариг, 01:52

Сагсны тэмцээн маргааш буюу 2016.05.14-нд 09.00 цагаас АВРАГЧ спорт хороон дээр эхлэнэ.

Сагсан бөмбөгийн тэмцээний техникийн зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө. МББСБХолбооны нэрэмжит шилжин явах цомын төлөөх “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнд нийт 27 баг /эр-14, эм-13/ оролцохоор мэдүүлэгээ ирүүлсэн байна.

Тэмцээний шүүгчээр Монголын сагсан бөмбөгийн холбооны 5 шүүгч ажиллана. Эрэгтэй 14 баг 4 зонд А, В зон тус бүр 3 багтай, С, D зон тус бүр 4 багтай байхаар сугаллаа. Эмэгтэй 13 баг 4 зонд A зон 4 багтай, B, C, D зон нь тус бүр 3 багтай байхаар сугаллаа.

Тэмцээн МАРГААШ 9 цагт Нэткапитал финанс корпораци VS Экокапитал, Үлэмж мэлмий VS Говь финанс & СОНК ББСБ-уудын эмэгтэй багууд тоглолтоор эхлэх болно.

Тэмцээний нээлт 12.00 цагт болох тул бүх багууд нээлтийн үеэр хүрэлцэн ирсэн байх шаардлагатайг анхаарна уу. Тэмцээний нээлтийн дараа ББСБ-уудын удирдлагуудын нөхөрсөг тэмцээн үргэлжлэх тул ББСБ-ууд оролцох хүсэлт, багийн гишүүдийн нэрсээ 9999-8770 утсаар болон тэмцээний үеэр 10-11 цагийн хооронд шүүгчийн ширээн дээр ирж бүртгүүлнэ үү.

Тэмцээнд оролцох баг тамирчид дараах зүйлсийг анхаарна уу!!!

  1. Тэмцээнд ирэхдээ багийн бүх тамирчдын нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхийг эх хувиар авч ирэх. Тэмцээн эхлэхээс өмнө эсрэг багийн тамирчдын НДД, иргэний үнэмлэхийг тулган шалгах боломжтой. Зооны тоглолтууд дууссаны дараа ямар нэгэн гомдол, шалгах хүсэлт хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
  2. Хувьцаа эзэмшигч нь орж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хамтаар авч ирэхийг анхаарна уу.
  3. Багууд ижил жигд, зориуалтын дагуу хувцасласан байна.
  4. Нээлтэнд барьж жагсах ББСБ-ын том тугаа авч ирнэ үү.
  5. Энэ жил тэмцээн АВРАГЧ спорт хорооны зааланд болох тул андуураад ноднингийн зааланд оччихвий дээ. САНУУЛААРАЙ

Тоглолтын дүрмээс:

  1. Баг 5 хүнтэй эхлэнэ. Дутуу хүнтэй багийг тоглолтоос хасна.
  2. Нэг багийг 5 минут хүлээнэ. Хоцорсон дутуу тохиолдолд тоглолт 0-лохыг анхаарана уу.
  3. Тоглолт бохироор эрэгтэй баг 8 минутаар, эмэгтэй баг 6 минутаар тоглоно. Сүүлийн 2 мин цэврээр явна.
  4. Бусад дүрмүүд сагсан бөмбөгийн тоглолтын дүрмийн дагуу явагдана.

Багуудын зооны хувиарлалт болон тогтлолтын хувиарыг хавсралтаар хүргүүлж байгааг хүлээн авна уу.

ЗААЛНЫ ХАЯГ: Тэнгис кино театр, онцгой байдлын ерөнхий газрын чанх хойно. Тэнгисийн тэнд байдаг гал унтраах анги болон 1-р дэлгүүр хоёрын голын аркаар ороод АВРАГЧ спорт хороо гээд байгаа шүү.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (huviar-2016-05-14-15.pdf)huviar-2016-05-14-15.pdf 224 Kb
Download this file (zoo-em.pdf)zoo-em.pdf 193 Kb
Download this file (zoo-er.pdf)zoo-er.pdf 193 Kb
 

Гишүүний хэсэг