Сагсны тэмцээн амжилттай болж, аваргуудаа тодрууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 5-р сарын 16, Даваа гариг, 09:51

МББСБХолбооны нэрэмжит 2016 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ” тэмцээн 2016 оны 5 сарын 14-15ны өдрүүдэд 4 дэх жилдээ амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 багийн 200 гаруй тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьж аваргуудаа тодрууллаа.

2016 оны тэмцээний шагналт байруудад дараах ББСБ-ууд орлоо. Эрэгтэй төрөлд I байрт Нэткапитал финанс корпораци ББСБ, II байрт Жисаса & Батжин нэгдэх үрс ББСБ-ын хамтарсан баг, III байрт Жетфинанс & Арвижих капитал ББСБ-уудын хамтарсан багууд. Эмэгтэй төрөлд I байрт Эмдаблю кредит & Ти энд Ди финанс & Эм эс эм эс капитал ББСБ-уудын хамтарсан багууд, II байрт Очир ундраа ОМЗ ББСБ, III байрт Экокапитал ББСБ-ын багууд тус тус шалгарлаа.

2016 оны шилдэг эмэгтэй тамирчнаар Эмдаблю кредит ББСБ-ын 12 номерын Эрдэнэбулган, шилдэг эрэгтэй тамирчнаар Нэткапитал финанс корпораци ББСБ-ын 88 номерын Эрдэнэтөр нар шалгарлаа.

Багын нийлбэр дүнгээр НЭТКАПИТАЛ ББСБ гурав дахь жилдээ тэргүүлж, Шилжин явах цомыг үүрд хадгалан үлдлээ. Багын нийлбэр дүнгээр Очир Ундраа ОМЗ ББСБ хоёрдугаар байр эзэлж, ирэх жилийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар оролцох эрхийг гардан авлаа.

Тэмцээнд оролцсон баг тамирчид болон ирж хөгжөөн дэмжсэн ББСБ-уудын ажиллагсаддаа ажлын болон спортын өндөр амжилт хүсье.

 

Гишүүний хэсэг