Гамшгийн эрсдлийг бууруулахад төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих форумд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 5-р сарын 17, Мягмар гариг, 01:14

Япон улсын Сендай хотод 2015 оны 3 сард болж, дэлхийн 187 орны төр засгийн тэргүүнүүд оролцсон Гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын III бага хурлаас “Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030” баримт бичгийг баталсан бөгөөд Монгол улсын Засгийн газар үндэсний болон орон нутгийн хэмжээнд энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллаж байна.

Үүний дагуу гамшгийн эрсдлийг бууруулахад хувийн хэвшлийн оролцоо, үүрэг зорилтыг гишүүн байгууллагуудад танилцуулах зорилгоор МҮХАҮТанхим, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих форум” –ыг 2016 оны 5 сарын 30-31 ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тус форумд Тайландын Вант улсын Бангкок хотод төвтэй НҮБ-ын гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын стратеги хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутгийн газраас үндсэн илтгэгч нарын баг ирж оролцох юм.

Энэхүү арга хэмжээ нь :

  • 2016 оны 5 сарын 30 нд: Захирлуудын форум, Төрийн байгууллагуудын форум /15 ББСБ-ын гүйцэтгэх захирал орно./
  • 2016 оны 5 сарын 31 нд: Компанийн менежерүүдэд зориулсан уулзалт хэлэлцүүлэг /15 ББСБ-ын менежерүүд оролцоно./

гэсэн хэсгүүдээр зохион байгуулагдах бөгөөд МҮХАҮТанхимын зүгээс Захирлуудын форум, Компанийн менежерүүдэд зориулсан уулзалт хэлэлцүүлэг хариуцан, зохион байгуулахаар ажиллаж байна.

Иймд Та бүхэн тус форумд өндөр ач холбогдол өгөн захирал болон дунд шатны менежер гэсэн 2 хүнийг оролцуулна уу. Оролцох хүмүүсийн нэрсийг 2016-05-27-ны дотор доорхи хаягаар ирүүлнэ үү.

Жич: Форумын хөтөлбөрийг хавсаргав.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (CMP(MIA).pdf)CMP(MIA).pdf 266 Kb
 

Гишүүний хэсэг