Удирдах зөвлөлийн хурал боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 5-р сарын 17, Мягмар гариг, 02:07

Монголын ББСБ-уудын Холбооны удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн ээлжит хурал (2016/005) 2016 оны 05 сарын 13-ны өдөр БИД ББСБ-ын байранд амжилттай болж өндөрлөлөө.

Тус хурлаар удирдах зөвлөлийн хурал 67%-ын ирцтэйгээр хуралдаж Холбооны 2016 оны 4-р сард хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцсан бөгөөд 5 сард хийгдэх ажлын төлөвлөгөөг хороон дарга нар танилцуулж, санал бодлоо солилцлоо.

Холбооны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүд Холбооны “Удирдах зөвлөлийн гишүүний ёс зүйн дүрэм” болон “Удирдах зөвлөлийн хурлын дэг” зэргийг мөрдлөг болгон ажилладаг бөгөөд ээлжит хурлыг сар бүрийн эхний долоо хоногт тогтмол зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Жич: Холбооны 4 сарын ажлын тайлан болон 5 сард хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсаргалаа.

 

Гишүүний хэсэг