“ББСБ-ТУР 2016” аялал амжилттай явагдаж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 5-р сарын 26, Пүрэв гариг, 08:47

Монголын ББСБ-уудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ББСБ ТУР 2016” аялалыг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, нийт 45 ББСБ хамрагдлаа.

Энэхүү аялалаар Холбооны гишүүн ББСБ-ууддаа шилдэг, ТОР ББСБ-уудаар аялах, туршлага судлах, тухай ББСБ-ын соёл, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, тэргүүн туршлагыг нүдээр харах боломжийг олгож, улмаар ББСБ-даа хэрэгтэй, ололттой зүйлсийг ашиглаж, мотиваци өгдөг уламжлалтай билээ.
Энэ удаагийн аялал Газаркапитал партнерс, Транскапитал, Ард кредит, Очир Ундраа ОМЗ гэсэн 4 ТОР ББСБ-уудаар аялаж, танилцахаас гадна ББСБ тус бүр дээр 30 минутын сонирхолтой сургалтанд хамрагдсанаараа онцлогтой байлаа.


Сургалтаар:

1/ Газаркапитал партнерс ББСБ-ын зүгээс “ББСБ-ын үйлчилгээ, үйлчилгээний стандарт, ажлын байрны стандарт” сэдвээр сургалт явуулсан ба ББСБ-ын үйлчилгээ ямар байх, үйлчилгээни стандарт, ажилтанаа хэрхэн эерэг бүтээлж хандлагатай байх уу? Харилцагчийн амжилт бидний амжилт зэрэг асуудлуудаар сонирхолтой ярилцлага өрнөлөө.

2/ Транскапитал ББСБ-ын зүгээс “Олон улс дахь бичил санхүүгийн салбарын хөгжил, өнөөгийн түвшин” сэдвээр сургалт явуулсан ба БСБ-ын хөгжлийн түвшин, олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтын тухай, санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сонирхолтой яриа өрнөлөө.

3/ Ард кредит ББСБ-ын зүгээс “ББСБ-ын үнэ цэнэ, зорилго, нийгмийн хариуцлага”-ын чиглэлээр сургалтанд хамрагдсан ба ББСБ-ын үнэ цэнэ, өсөлт хөгжил, нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх боломж, давуу талын талаар нээлттэй ярилцаж, сонирхсон асуултандаа хариулт авч байлаа.

4/ Очир Ундраа ОМЗ ББСБ-ын зүгээс “Зээл, зээлийн үйл ажиллагаанд тулгамждаж буй асуудлууд” сэдвээр сургалтанд хамрагдсан ба зээл, зээлийн үйл ажиллагаанд практик гардаг алдаа зөрчил, үүсч болох үр дагавар, сэргийлэх арга замын талаар ярилцлаа.

Бидний онцгойлон хүлээн авч, сонирхолтой яриа бэлтгэж оруулсан ТОР ББСБ-ууддаа ББСБ-уудынхаа нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 5-р сарын 26, Пүрэв гариг, 10:02
 

Гишүүний хэсэг