Бяцхан санхүүч 2016 гар зургийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 6-р сарын 01, Лхагва гариг, 15:14
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос гишүүн ББСБ-уудын ажилтан ажиллагсадыг идэвхижүүлэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан байгууллага хамт олноороо идэвхи санаачлагатай зохион байгуулалттай оролцуулах, хүүхэд багачуудын авъяас чадварыг үнэлэн, нэг өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлэх зорилгоор "БЯЦХАН САНХҮҮЧ" гар зургийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

3 жилдээ зохион байгуулагдаж буй "Бяцхан санхүүч 2016" гар зургийн уралдаан "Миний аав/ээжийн ажил, миний нүдээр" сэдвээр явагдаж, 100 гаруй хүүхдүүд бүтээлээ ирүүлснээс 4-6 нас, 7-9, 10-13 насны ангилалд шилдэг бүтээлүүдийг шалгаруулан, өргөмжиллөө.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан уралдаанд ирүүлсэн бүтээлээр гар зургийн үзэсгэлэн гаргаж, бүтээлээ ирүүлсэн хүүхэд багачуудаа 2016.05.31-ны өдөр Анкоре ресторанд хүлээн авлаа.

Мөн энэхүү үзэсгэлэнгийн үеэр гэр бүлийн радио 104.5-н чадварлаг багш нартайгаа хамтран хүүхэд багачууддаа "Онцгой хүүхэд хэрхэн болох вэ?" сэдэвт богино хэмжээний хичээлийг оруулж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүссэн төдийгүй хүүхэд бүрт баярын бэлэг, батламж зэргийг гардуулан өгч, нэг өдрийн хөгжилттэй өнгөрүүллээ.

Уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүддээ цаашдын уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
 

Гишүүний хэсэг