ББСБ-ын сертификатжуулах сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 6-р сарын 03, Баасан гариг, 02:19

“Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 2.11-д “Тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 сарын хугацаанд ББСБ-ын удирдлага нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна.” гэж заасан. Үүний дагуу Монголын ББСБ-уудын Холбооноос шинээр тусгай зөвшөөрөл авч буй ББСБ-уудын удирдлагуудад зориулсан “ББСБ-ын сертификатжуулах сургалт”-ын хөтөлбөрийг боловсруулан, сургалтыг зохион байгуулахаар боллоо.

Сургалтаар ББСБ-ын үйл ажиллагааны онцлог, ББСБ-ын хууль эрх зүйн орчин, хяналт зохицуулалт, ББСБ-ын нягтлан бодох бүртгэл, тайлагнал, олон улс дахь бичил санхүүгийн салбарын хөгжил, өнөөгийн түвшин, бичил санхүүгийн байгууллагын нийгмийн хариуцлага, харилцагчийн үйлчилгээ, үйлчилгээний байгууллагын стандарт зэрэг мэдээллээс гадна ББСБ-уудад зайлшгүй шаардлагатай хэрэг болохуйц мэдээллийг нэг дороос өгөх зорилготой.

Сургалтын оролцогчид: Тус сургалтанд СЗХорооноос “ББСБ-ын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” шинээр авсан ХХК-ийн гүйцэтгэх захирлууд, хувьцаа эзэмшигчид зэрэг компанийн дээд түвшний удирдлага, мэргэжлийн хүмүүс хамрагдана.

Сургалт: 2016 оны 6 сарын 7-8-ны өдрүүдэд Банк санхүүгийн академийн байранд болно. Сургалтанд оролцох хүсэлтэй ББСБ-ууд 2016.06.01-ны дотор 9999-8770 утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар бүртгүүлнэ үү. Сургалтанд бүртгүүлэхдээ оролцох ББСБ-ын нэр, ажилтаны овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, емайл хаягийг ирүүлнэ үү.

Сургалтын төлбөр: Холбооны гишүүн ББСБ бол нэг оролцогчийн 300.000 төгрөг, гишүүн бус ББСБ бол нэг оролцогчийн 400,000 төгрөг. Сургалтын төлбөрт сургалтын гарын авлага, тараах материал, өдрийн хоол, кофе брейк, сертификатны үнэ багтсан.

 

Гишүүний хэсэг