Удирдах зөвлөлийн хурал боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 6-р сарын 03, Баасан гариг, 11:04

Монголын ББСБ-уудын Холбооны удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн ээлжит хурал (2016/006) 2016 оны 06 сарын 03-ны өдөр Газаркапитал партнерс ББСБ-ын байранд амжилттай болж өндөрлөлөө.

Тус хурлаар удирдах зөвлөлийн гишүүд 67%-ын ирцтэйгээр хуралдаж Холбооны 2016 оны 5-р сард хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцсан бөгөөд ойрын хугацаанд хийгдэх санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх “Сайн санхүүгийн орчин” төсөл хөтөлбөрийн тухай, АСЕМ-ын үеэр зочид буудлууд дээр валют арилжааны ББСБ ажлуулах тухай болон “1000 ЦҮНХ” challenge зэрэг ажлууд дээр саналаа солилцож, ажлын хэсэг томиллоо.

Холбооны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүд Холбооны “Удирдах зөвлөлийн гишүүний ёс зүйн дүрэм” болон “Удирдах зөвлөлийн хурлын дэг” зэргийг мөрдлөг болгон ажилладаг бөгөөд ээлжит хурлыг сар бүрийн эхний долоо хоногт тогтмол зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Жич: Холбооны 5 сарын ажлын тайлан болон “Хүртээмжтэй санхүүжилтийн санаачилгыг хэрэгжүүлцгээе!уриалгыг хавсаргалаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 6-р сарын 03, Баасан гариг, 11:08
 

Гишүүний хэсэг