ЗАХИРЛУУДАД зориулсан ӨДРИЙН АМРАЛТ & СУРГАЛТ-нд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 6-р сарын 06, Даваа гариг, 09:49

Холбооны гишүүн ББСБ-ын захирал таныг сургалтанд сууж, элсний волэйбол тоглож, хорхог идэн, Холбооныхоо гишүүдийн хамтаар нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхийг санал болгож байна. Сургалтыг маш туршлагатай, шилдэг лектор Сэтгэлийн өнгө институтийн сэтгэл зүйч, доктор Г.НАРАНБААТАР уригдан ирж “Манлайлал - Бидний амжилт” сэдвээр сонирхолтой лекц сургалтыг удирдан явуулах төдийгүй Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд бүгд хүрэлцэн ирж, хагас жилийн ажлаа тайлагнаж, Холбоонд шинээр элссэн ББСБ-ууддаа гишүүний батламжийг гардуулах ёслолын арга хэмжээ болно.

Гишүүний хувьд та заавал оролцоно уу. Арга хэмжээний 1 хүний төлбөр 100,000 төгрөг

СУРГАЛТ & : 2016 оны 06 сарын 11-ны Бямба гаригт 09.00 цагаас Драмын театрын өмнөх талбайгаас нэгдсэн автобус хөдөлнө.

БҮРТГЭЛ: Холбооны 9999-8770 утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар 2016.06.08-ны дотор бүртгүүлнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 6-р сарын 06, Даваа гариг, 09:56
 

Гишүүний хэсэг