"Санхүүжилт хүртээмжтэй биш, бизнесийн өрсөлдөөн байхгүйгээс аж ахуй нэгжүүдийн дунд томоохон зааг бий боллоо."
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 6-р сарын 09, Пүрэв гариг, 08:48

"Санхүүжилт хүртээмжтэй биш, бизнесийн өрсөлдөөн байхгүйгээс аж ахуйн нэгжүүдийн дунд томоохон зааг бий болсон"

Хүртээмжтэй санхүүжилтийн санаачилгын талаар Монголын ББСБ-ын Холбооны Ерөнхийлөгч, БИД ББСБ-ын ТУЗ-ын дарга А.Алтансүхтэй ярилцлаа.

- Банк бус санхүүгийн байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаагаас яриагаа эхлэх үү?

- 2002 онд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль гарснаар ББСБ-уудын үйл ажиллагаа өргөжиж эхэлсэн. Хууль гарахаас өмнө Монголбанкны журмаар зохицуулагдан банк бус санхүүгийн үйлчилгээ явж ирсэн.

Өнөөдрийн байдлаар 450 банк бус санхүүгийн байгууллага, 660 тэрбум төгрөгийн активтайгаар үйл ажиллагаа явуулж, 66 мянган зээлдэгчид үйлчилж байна.

ББСБ-ын гол харилцагчид нь орлого багатай иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, аж ахуйн үйл ажиллагаагаа дөнгөж эхлэж буй эсвэл хөл дээрээ босох гэж тэмүүлж зүтгэж явдаг бичил, жижиг бизнес эрхлэгчид, төрийн зүгээс ЖДҮ-ийг дэмжих гэх мэт чиглэлээр хэрэгжүүлдэг бодлого, төсөл, хөтөлбөргт янз бүрийн шалтаг шалтгаанаар хамрагдаж чадаагүй иргэд, аж ахуй нэгжүүд байдаг.

Үндсэндээ банкны шалгуурт тэнцээгүй зээлдэгчид гэсэн үг.

Дэлгэрэнгүйг http://www.ikon.mn/n/r8g линкээр орж авна уу.

 

Гишүүний хэсэг