"1000 ЦҮНХ" challenge-н талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 6-р сарын 10, Баасан гариг, 10:39

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос "1000 ЦҮНХ" аян хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Төр, төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүдээ хамтран ажиллахыг уриаллаа.

Энэхүү аяны зорилго нь ядуу бага орлоготой 1000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлж, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлэх, урам зоригыг нь нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санал санаачлагыг гаргаж, үр дүнг үзүүлэх юм.

Ийнхүү ядуу, бага орлоготой, олон ам бүлтэй 1 000 өрхийн 14-с доош насны хүүхдэд шинэ цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гардуулан өгөх юм.

Цаашлаад төр, төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуй нэгжүүд идэвхитэй нэгдсэнээр бид энэхүү аянаа амьдралын боломж тааруу 10 000 хүүхдэд хүргэж, тэдгээр хүүхдүүдийнхээ сурах хүсэл эрмэлзэллийг нэмэгдүүлэн, урам зориг өгөхийг зорих юм.

Бидэнтэй нэгдэхийг хүсвэл Хаан банкны 5007848866, Худалдаа хөгжлийн банкны 499213229 тоот дансуудаар сэтгэлийн хандиваа өгөх болон Монголын ББСБ-уудын Холбооны 9999-8770 утсаар холбогдоорой.

 

Гишүүний хэсэг