"1000 ЦҮНХ" аянд нэгдэхийг уриалж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 7-р сарын 26, Мягмар гариг, 03:54

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "1000 ЦҮНХ" challenge-г санаачлан эхлүүлж байна.

Энэхүү аяны зорилго нь ядуу бага орлоготой 1000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлж, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлэх, урам зоригыг нь нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санал санаачлагыг гаргаж, үр дүнг үзүүлэх юм.

Ийнхүү ядуу, бага орлоготой, олон ам бүлтэй 1000 өрхийн 14-с доош насны хүүхдэд шинэ цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гардуулан өгөх юм.

Цаашлаад төр, төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуй нэгжүүд идэвхитэй нэгдсэнээр бид энэхүү аянаа 10 000 хүүхдэд хүргэж, тэдгээр хүүхдүүдийнхээ сурах хүсэл эрмэлзэллийг нэмэгдүүлэн, урам зориг өгөхийг зорих юм.

Бидэнтэй нэгдэхийг хүсвэл Хаан банкны 5007848866, Худалдаа хөгжлийн банкны 499213229 тоот дансуудаар сэтгэлийн хандиваа өгөх болон Монголын ББСБ-уудын Холбооны 9999-8770 утсаар холбогдоорой.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 7-р сарын 26, Мягмар гариг, 03:55
 

Гишүүний хэсэг