Холбооны 2016 оны 1-р хагас жилийн ажлын тайлан
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 7-р сарын 28, Пүрэв гариг, 15:53

Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монголын ББСБ-уудын Холбоо маань 2016 оны 1-р хагас жилийн байдлаар салбарынхаа ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан олон ажлуудыг хийж гүйцэтгэж, өмнөө тавьсан зорилго, зорилтуудаа ханган ажиллаж буйг дуулгахад таатай байна.

ББСБ-уудын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлд 12 удаагийн сургалт зохион байгуулж, Банк бус санхүүгийн салбарын цаашдын хөгжилд түлхэц болохуйц хууль, дүрэм журамд салбарын дуу хоолой, нэгдсэн байр суурийг илэрхийлж, Төрийн байгууллагаас гаргаж буй хууль давсан бодлогын шийдвэрийг эсэргүүцэх, салбарын нийтлэг эрх ашгаа хамтран хамгаалах чиглэлд олон ажлуудыг төлөвлөн амжилттай хийж гүйцэтгэлээ.

Холбоондоо нэгдэн ирээдүйн үнэт зүйлс, салбарын хөгжил, дэвшилийн төлөө хамтран ажиллах ББСБ-ууд улам бүр нэмэгдэж, 1-р хагас жилийн байдлаар 25 ББСБ шинээр элсэн орж нийт гишүүдийн тоо өнөөдөр 185-д хүрээд байна.

Холбооны 2016 оны 1-р хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг үүгээр хүргүүлж байгааг хүлээн авна уу.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Ажлын тайлан 2016 оны I хагас жил.pdf)Ажлын тайлан 2016 оны I хагас жил.pdf 1739 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 7-р сарын 28, Пүрэв гариг, 16:03
 

Гишүүний хэсэг