ББСБ-ын сертификатжуулах сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 8-р сарын 01, Даваа гариг, 07:21

Монголын ББСБ-уудын холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулж буй “ББСБ-ын сертификатжуулах” сургалт 2016.08.18-19-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд Банк санхүүгийн академи дээр зохион байгуулагдах гэж байна.

Тус сургалтанд шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-ууд болон ББСБ-уудад шинээр томилогдсон удирдлагууд оролцож, банк бус санхүүгийн салбарын талаар бүхий л мэдээлэл зөвлөгөө зэргийг авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой билээ.

Цаашид Банк бус санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүхий л ББСБ-уудын удирдлагуудыг хамруулж, сертификатжуулахыг зориж байгаа бөгөөд СЗХ-той хамтран сургалтанд хамрагдаж сертификат авсан хүмүүсийг нэгдсэн бүртгэлд оруулах ажлууд хийгдэж байгаа билээ.

Иймд энэхүү сургалтанд оролцох хүсэлтэй ББСБ-ууд 2016.08.10-ны дотор 9999-8770 утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар бүртгүүлнэ үү. Сургалтанд бүртгүүлэхдээ оролцох ББСБ-ын нэр, ажилтаны овог, нэр, утасны дугаар, емайл хаягийг ирүүлнэ үү.

Сургалтын төлбөр: Холбооны гишүүн ББСБ бол нэг оролцогчийн 300.000 төгрөг, гишүүн бус ББСБ бол нэг оролцогчийн 400,000 төгрөг. Сургалтын төлбөрт сургалтын гарын авлага, тараах материал, өдрийн хоол, кофе брейк, сертификатны үнэ багтсан.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (nbfi_module_certification-NBFI-20160608-09.pdf)nbfi_module_certification-NBFI-20160608-09.pdf 317 Kb
 

Гишүүний хэсэг