СЗХ-ны удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 8-р сарын 03, Лхагва гариг, 03:03
Санхүүгийн зохицуулах хорооны шинэ удирдлагууд томилогдсонтой холбогдуулан СЗХ-ны дарга С.Даваасүрэн, дэд дарга Д.Баярсайхан, дэд дарга Х.Бум-Эрдэнэ болон бусад газар хэлтэсийн дарга нар, Монголын ББСБ-уудын Холбооны удирдах зөвлөл & хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнтэйгээр хамтарсан уулзалтыг 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтаар Хороо болон Холбооны цаашдын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, Банк бус санхүүгийн салбарыг урт хугацаанд өргөжүүлэн хөгжүүлэх, ББСБ-уудыг чадавхижуулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах, техник технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэн холбогдох хууль эрхзүйн орчиныг сайжруулах, бодлогын түвшинд хамтран ажиллахаар ярилцлаа.
Хорооны зүгээс цаашид бодлогын түвшинд хамтран ажиллахаас гадна банк бус санхүүгийн салбарын хөгжлийн төлөвлөгөө, бодлогын баримт бичгийг боловсруулах замаар урт хугацаанд тогтвортой хөгжлийг баримтлан хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Гишүүний хэсэг