Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 8-р сарын 08, Даваа гариг, 11:11

Монголын ББСБ-уудын Холбооны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн ээлжит хурал (2016/007) 2016 оны 08 сарын 08-ны өдөр Холбооны байранд амжилттай болж өндөрлөлөө.

Тус хурлаар удирдах зөвлөлийн гишүүд 89%-ын ирцтэйгээр хуралдаж Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах тухай, харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулах, ББСБ-ын стратеги бодлого боловсруулах ажлын хэсэг томилох асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд бусад асуудлын хүрээнд “1000 ЦҮНХ” challenge-н ажлын явц, зээлийн хүү тооцох аргачлалд зэрэгт тус тус санал солилцлоо.

Холбооны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүд Холбооны “Удирдах зөвлөлийн гишүүний ёс зүйн дүрэм” болон “Удирдах зөвлөлийн хурлын дэг” зэргийг мөрдлөг болгон ажилладаг бөгөөд ээлжит хурлыг сар бүрийн эхний долоо хоногт тогтмол зохион байгуулдаг уламжлалтай билээ.

 

Гишүүний хэсэг