1000 цүнх эздэдээ очлоо
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 9-р сарын 13, Мягмар гариг, 08:24

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын холбооноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “1000 ЦҮНХ challenge"-г санаачлан өрнүүлж, тус аянд нэгдсэн 58 ББСБ-ынхаа тусламжтайгаар 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1000 хүүхдэдээ хичээлийн иж бүрэн хэрэгсэл бүхий цүнхийг гардуулан өглөө.

Энэхүү аяны хүрээнд 1,000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх, тэдгээр өрхийн хүүхдүүдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлэх, урам зоригийг нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санал санаачлагыг гаргаж, үр дүнг үзүүлэх зорилготой ажилласан юм.

Ирээдүйн мянга, мянган хүүхдийн сурах хүсэл эрмэлзлэлийг бадраах энэхүү аянд нэгдсэн ББСБ-ууддаа талархсанаа илэрхийлье.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 9-р сарын 13, Мягмар гариг, 08:50
 

Гишүүний хэсэг