Шүүхийн практик сэдэвт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 9-р сарын 13, Мягмар гариг, 08:59

Шүүхийн практик сэдэвт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Монголын ББСБ-уудын Холбооноос "Үлэмж партнерс ХХН"-тэй хамтран практикт нийтлэг гардаг алдаа, дутагдлыг арилгах, ББСБ-уудад кэйс, аргачлал олгох зорилгоор "Зээлийн гэрээний хугацаа, нэмэгдүүлсэн хүү, алданги тооцох аргачлал, шүүхийн практик" сэдвээр сургалт, хэлэлцүүлэгийг 2016 оын 9 дүгээр сарын 7-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгээр ББСБ-ууд хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгө, зээл, барьцааны асуудлаар шүүхтэй холбогдон гарч буй тулгамдсан асуудлууддаа асуулт тавьж, практикт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар туршлага солилцсоноороо онцлог байлаа.

Холбооны зүгээс гишүүн ББСБ-ууддаа долоо хоног бүр тодорхой сэдвийн хүрээнд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон бөгөөд цаашид эвлэрүүлэн зуучлах, арбитр, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, автотээврийн бүртгэл, орон сууцны үнэ ханшийн судалгаа, программ хангамжийн компаниудын танилцуулга зэрэг сэдвийн хүрээнд цуврал хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулах юм.

Иймд ББСБ-ууд сонирхсон асуудлаа емайлээр санал болгож болно шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

 

Гишүүний хэсэг