Эвлэрүүлэн зуучлалын тухай
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 9-р сарын 13, Мягмар гариг, 09:24
Эвлэрүүлэн зуучлалын тухай
Монгол Улсад Эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлэх ажлыг Япон улсын JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санаачлагаар 2010 оны 05 дугаар сард эхлүүлсэн. Энэ ажлын түшиц шүүхээр хуучнаар Баянзүрх дүүргийн шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүх буюу одоогийн Сум дундын 7 дугаар шүүх сонгогдон ажилласан.

Эвлэрүүлэн зуучлал нь Япон улсад 94 жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн бөгөөд  дэлхийн хөгжилтэй орнуудад 100 гаран жилийн түүхтэй ажиллагаа юм байна. Эвлэрүүлэн зуучлал гэдэг нь энгийнээр хэлэхэд маргалдагч талуудыг зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргаанаа эвийн журмаар, хөрөнгө мөнгө бага зарцуулан, богино цаг хугацаанд сэтгэл ханамжийн баталгаатай шийдэлд хүрэхийг хэлнэ.

Манай улс “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулийг 2012 оын 05 сарын 22 өдөр баталж, 2013 оны 04 дүгээр сарын 15 –ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн билээ.

► Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?      Энд дарж үзнэ үү.

► Монгол Улсын Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиас...   Энд дарж үзнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 9-р сарын 13, Мягмар гариг, 09:41
 

Гишүүний хэсэг