СЗХороотой уулзалт зохион байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 9-р сарын 13, Мягмар гариг, 10:01

СЗХороотой уулзалт зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн газар байгуулагдсантай холбогдуулан тус газрын шинэ удирдлагуудтай 2016 оны 9 сарын 5-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар ББСБ-уудыг хөгжүүлэх,ББСБ-уудыг тооноос чанарт шилжүүлэх улмаар чанаржуулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, төр төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах болоод салбарын стратеги бодлогын хүрээнд хамтран ажиллах, чиглэлд санал солилцлоо.

Уулзалтанд СЗХ-ны Банк бус санхүүгийн газрын дарга н.Баянцогт, тус газрын бодлогын хэлтсийн ахлах Н.Оюунчимэг, бүртгэл зөвшөөрлийн хэлтсийн ахлах А.Баянмөнх болон МББСБХолбооны ерөнхийлөгч А.Алтансүх, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Чимгээ, Гүйцэтгэх захирал Э.Ариунтөгс нар байлцлаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 10-р сарын 08, Бямба гариг, 05:17
 

Гишүүний хэсэг