Тэмцээнд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 9-р сарын 13, Мягмар гариг, 10:24

Волейбол & Ширээний теннисний тэмцээнд урьж байна.

Монголын ББСБ-уудын Холбооны нэрэмжит шилжин явах цомын төлөөх "ВОЛЕЙБОЛ & ШИРЭЭНИЙ ТЕННИС"-ний тэмцээнд урьж байна.

Тэмцээн: 2016 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Тээвэрчдийн спортын ордонд болно.

Энэ жилийн хүрээнд Ширээний теннисний тэмцээн /10.15-ны үдээс өмнө/ болон Волейболын тэмцээн /10.15-ны үдээс хойш/-ийг зэрэг зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай банйа. Оролцогчдын тоог нэмэгдүүлэх, тэмцээний чанарыг сайжруулах, тэмцээнийг илүү сонирхолтой болгох зорилгоор олон олон арга хэмжээнүүдийг санаачлан хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Үүнд:

  • Шилдэг эрэгтэй, эмэгтэй баг, тамирчдыг шалгаруулах /цом, өргөмжлөл, мөнгөн медалиар шагнан, урамшуулах/
  • Шилдэг хөгжөөн дэмжигч байгууллага хамт олныг шалгаруулах / Шилдэг хөгжөөн дэмжигч багийн хувьд баг хамт олны оролцоо, хувцасны жигдэрсэн байдал, хөгжөөн дэмжигчдын санаачлага, идэвхитэй оролцоо, тэмцээнд зориулж бэлтгэсэн байдал зэргийг харгалзан үзэх болно. ББСБ-уудын хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, Шилдэг хөгжөөн дэмжигч ББСБ-уудын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах/
  • ББСБ-уудын захирлуудын дунд тэмцээн уралдаан, VIP уулзалт зэргийг зохион байгуулах
  • Жуниор натур инвестмент ББСБ-аас санаачлан оролцогч ББСБ-уудын тоглолтын видео, зураг авалтуудыг хийж, дурсгах гэх мэт олон олон сонирхолтой арга хэмжээнүүд та бүхнийг хүлээж байна.

Иймд салбарын оролцогчидтойгоо нэгэн үеийг хамтдаа өнгөрөөх, хамтдаа хөгжилдөх, танилцах, эрүүл мэнд, спортын чиглэлд санаачлагатай ороцохыг нийт ББСБ-ууд та бүхэнд уриалж байна.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Волейболл-удирдамж.pdf)Волейболл-удирдамж.pdf 249 Kb
Download this file (Теннис-удирдамж.pdf)Теннис-удирдамж.pdf 231 Kb
Download this file (Хөтөлбөр.pdf)Хөтөлбөр.pdf 207 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 10-р сарын 08, Бямба гариг, 05:15
 

Гишүүний хэсэг