Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, түүний практик сэдэвт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 9-р сарын 16, Баасан гариг, 06:54

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, түүний практик сэдэвт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Монголын ББСБ-уудын Холбооноос Монголын хуульчдын холбооны эвлэрүүлэн зуучлалын дэмжих хороотой хамтран практикт нийтлэг гардаг алдаа, дутагдлыг арилгах, ББСБ-уудад кэйс, аргачлал олгох зорилгоор "шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, түүний практик" сэдвээр сургалт, хэлэлцүүлэгийг 2016 оын 9 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгээр ББСБ-ууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг практикт нэвтрүүлэх, зээл, барьцааны гэрээний асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахад анхаарах асуудлууд, эвлэрүүлэн зуучлах, ажиллагаатай холбоотой тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар туршлага солилцсоноороо онцлог байлаа.

Холбооны зүгээс гишүүн ББСБ-ууддаа долоо хоног бүр тодорхой сэдвийн хүрээнд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон бөгөөд цаашид эвлэрүүлэн зуучлах, арбитр, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, автотээврийн бүртгэл, орон сууцны үнэ ханшийн судалгаа, программ хангамжийн компаниудын танилцуулга зэрэг сэдвийн хүрээнд цуврал хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулах юм.

Иймд ББСБ-ууд сонирхсон асуудлаа емайлээр санал болгож болно шүү.

Сургалтын танилцуулгыг хавсаргалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 10-р сарын 08, Бямба гариг, 05:17
 

Гишүүний хэсэг