ББСБ-ын зайны болон газар дээрхи хяналт шалгалт, практик сэдэвт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
Монголын ББСБ-уудын Холбооноос СЗХорооны хяналт шалгалтын хэлтэстэй хамтран практикт нийтлэг гардаг алдаа, дутагдлыг арилгах, ББСБ-уудад кэйс, аргачлал олгох зорилгоор "ББСБ-ын зайны болон газар дээрхи хяналт шалгалт, түүний практик" сэдвээр сургалт, хэлэлцүүлэгийг 2016 оын 9 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгээр ББСБ-уудад зайнаас болон газар дээр хийгдэж буй хяналт шалгалтын тухай, хяналт шалгалтаар нийтлэг гардаг, алдаа зөрчил, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
Холбооны зүгээс гишүүн ББСБ-ууддаа долоо хоног бүр тодорхой сэдвийн хүрээнд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон бөгөөд цаашид эвлэрүүлэн зуучлах, арбитр, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, автотээврийн бүртгэл, орон сууцны үнэ ханшийн судалгаа, программ хангамжийн компаниудын танилцуулга зэрэг сэдвийн хүрээнд цуврал хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулах юм.
Иймд ББСБ-ууд сонирхсон асуудлаа емайлээр санал болгож болно шүү.
Сургалтын танилцуулгыг хавсаргалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.