Программ хангамжийн компаниудын танилцуулга уулзалт, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 9-р сарын 26, Даваа гариг, 07:16

Программ хангамжийн компаниудын танилцуулга уулзалт, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Монголын ББСБ-уудын Холбооноос ББСБ-уудад тулгамдаж буй программ хангамжийн асуудлыг шийдвэрлэх, үнэ тарифийн хөнгөлөлт үзүүлэх зорилгоор ББСБ-уудын нийтлэг ашиглаж байгаа 2 программын компанийг урьж, танилцуулах, мэдээлэл солилцох уулзалтыг 2016 оын 9 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа. байгууллаа.

Уг уулзалтанд Интерактив Би Ай ХХК Спинел-6 программ, ГрэйпСити Монгол ХХК МАРС программ, Мост ПСП ХХК Most money үйлчилгээ болон программ хангамжуудын танилцуулга, цаашдын хөгжүүлэлт, давуу болон сул тал болон үнэ тариф, МББСБХолбооны гишүүн ББСБ-уудад үзүүлэх үнийн хөнгөлөлт зэргийг танилцууллаа.

Холбооны зүгээс гишүүн ББСБ-ууддаа долоо хоног бүр тодорхой сэдвийн хүрээнд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон бөгөөд цаашид эвлэрүүлэн зуучлах, арбитр, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, автотээврийн бүртгэл, орон сууцны үнэ ханшийн судалгаа, программ хангамжийн компаниудын танилцуулга зэрэг сэдвийн хүрээнд цуврал хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулах юм.

Иймд ББСБ-ууд сонирхсон асуудлаа емайлээр санал болгож болно шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 10-р сарын 08, Бямба гариг, 05:15
 

Гишүүний хэсэг